Хумс будах

2010-11-29 19:50

Лакны будалтын талбар нь хумсны хэлбэрээс хамаарна. Хэрэв та урт тєвгєр хумстай бол хумсны саранцрыг будахгvй бєгєєд хумсны vзvvр ирмэгээр маш нарийхан зураас vлдээ.

Хэрэв жижиг хумстай бол сарыг тэр чигт нь бvрхэж будаарай. Гэхдээ хумсны угаар маш нарийхан зурвас vлдээх ёстой, учир нь хумс тэр хэсгээрээ "амьсгалдаг". Харин дєрвєлжин хумстай бол сарыг хумсны vзvvр тийш томруулан орхиж будвал зvгээр бєгєєд хумсны vзvvрт маш нарийхан зурвас vлдээ. Таны хумсны хоёр хажуу тад хоорондоо параллель бус дэвvvр мэт (v) хэлбэр vvсгэж байвал лакыг хумсны угийн єргєнтэй тэнцvvлж тvрхэх ба энэ vед хумсны хоёр захыг vл будна.

Хэрэв хумсны тал бvрт нарийхан зурвас vлдээвэл єргєн том хумс жижиг болж харагдана. Хэрэв лакыг харьцангуй удаан тогтооё гэвэл лак тавихын ємнє єнгєгvй лакаар хумсны бvх толиог будах хэрэгтэй. (сарны тэнд нарийхан зурвас мэдээж vлдээнэ.) Энэ нь хумс лак хоёрыг сайн холбож єгєхєєс гадна хумс хагасах явдлыг арилгадаг.

Хумс будаж байхад гараа хєдєлгєхгvйн тулд ширээнд тохойгоо сайн тулж єгєєрэй. Хэрэв та хумсаа сайхан будья гэвэл лонхтой лакаа сайн сэгсэрч байвал жи